"Техник Хаус" ХХК нь 2012 оноос хойш Монгол орны газар тариалангийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буй үндэсний хамт олон юм.
"Техник Хаус" ХХК нь Монгол улсын газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, инновацид суурилсан технологиудыг нэвтрүүлж, ургацын ургацыг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулах зорилгоор ажиллаж байна.
ОХУ, Беларусь, Польш, Вьетнам зэрэг улсуудын шинжлэх ухааны байгууллагууд, нэр хүндтэй томоохон үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажиллаж, дотоодын тариаланчдад чанартай бүтээгдэхүүн, бордоо, тоног төхөөрөмжийг үйлдвэрийн үнээр нийлүүлж байна.
Харилцагчдад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай компани 3 үндсэн хэлтсийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Компани стратеги, бодлого тодорхойлох, гол шийдвэр гаргалт, хөрөнго оруулалт болон гадаад харилцааг хариуцэн ажиллана.
Олон улсын худалдаа, экспорт/импорт, харилцагч түншүүдтэй ажиллах, борлуулалтын төлөвлөгөө, тооцоо гэрээг удирдан зохицуулна.
Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, техникийн шийдэл, баталгаат засвар үйлчилгээ, чанарын хяналт болон сургалт зөвлөгөөг хариуцна.
Техник Хаус компанийн хөгжлийг авч яваа удирдах зөвлөл, мэргэжлийн инженер, агрономчдын хамт олон.
Багийн гишүүдийн мэдээлэл олдсонгүй.